"Салхит" салхин цахилгаан станц

Баазаас 10 км-ын зайд орших 2013 онд ашиглалтанд орсон Салхит цахилгаан станц нь Монголын анхны салхин цахилгаан станц юм. Байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой салхит ууланд сүндэрлэн харагдах 31-н салхин сэнс морин аялал хийж буй хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөнө. Хүний гар хүрээгүй байгаль, уламжлалт унаа болох морь, орчин цагийн технологийн дэвшил 3 нийлж нэгэн өвөрмөц мэдрэмжийг таньд өгөх болно. Замдаа Сибирийн төмөр замыг ойрхоноос харах боломжтой.