Чингис хааны хөшөөт цогцолбор

Чингис хааны хөшөөт цогцолбор нь Улаанбаатар хотоос 54 км, манай баазаас 35 км зайд байгалийн сайхан цогцолсон  газар байрладаг. Цогцолборын төвд баруун гартаа алтан ташуур тулж наран ургах зүгт алсын бараа харсан 40 метр өндөртэй Чингис хааны морьт хөшөө байрлана. Цогцолборын эргэн тойрны байгалийн сайхныг морины сүүлэнд байрлах цахилгаан шатаар дээш явж цээжин дундуур дамжин гадагш гарч морины дэлэн дээрээс харах боломжтой. википедиа